Үйлчилгээний нөхцөл нь үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцно.
Үйлчилгээ - Карго систем
Үйлчилгээний нөхцөл - Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг
Үйлчилгээ үзүүлэгч - Карго системийг хариуцан, үйлчилгээ үзүүлж буй Комплэйт Системс ХХК
Харилцагч - Улс хоорондын ачаа бараа, илгээмж зөөвөрлөгч хуулийн этгээд, хувь хүн
Хэрэглэгч - Карго системийг ашиглаж худалдан авалт хийж буй хувь хүн эсвэл хуулийн этгээд
Хэрэглэгч Карго системийг ашиглан ачаа бараа, илгээмж зөөвөрлөгч байгууллагад өөрийн илгээмжийг бүртгүүлэн хянах үйлчилгээ авахад үүсэх харилцааг зохицуулна.
Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, үйлчилгээнд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хувийн мэдээлэл - Танд үйлчилгээ, тусламж үзүүлэх сайжруулахын тулд хэд хэдэн төрлийн мэдээллийг цуглуулдаг.
Манай үйлчилгээг ашиглах явцад бид тантай холбоо барих эсвэл танихад ашиглагдах хувийн мэдээллийг өгөхийг хүсэж болно.
Хувь хүний мэдээлэл нь дараах зүйлийг агуулж болох боловч нэмэлт мэдээлэл авах боломжтой.
Үүнд: Хэрэглэгчийн нэр, Утасны дугаар ... гэх мэт
Байгууллагын мэдээлэл - Танд үйлчилгээ, тусламж үзүүлэх, мэдээлэл солилцох, төлбөр тооцоотой холбоотой асуудал шийдвэрлэх зорилгоор мэдээлэл цуглуулдаг.
Манай үйлчилгээг ашиглах явцад бид харилцагчтай холбоо барих эсвэл танихад ашиглагдах байгууллагын мэдээллийг өгөхийг байгууллагаас хүсэж болно.
Байгууллагын мэдээлэл нь дараах зүйлийг агуулж болох боловч нэмэлт мэдээлэл авах боломжтой. Үүнд: Байгууллагын нэр, Байгууллагын имэйл хаяг
Хэрэглэгч баримт бичиг болон үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.
Хэрэглэгч нь үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.
Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг үйлчилгээ үзүүлэгчид гаргах эрхтэй байна. \nХэрэглэгч нь харилцагч байгууллагаар үйлчлүүлэхдээ өөрөө алдаатай захиалга өгсөн бөгөөд захиалгын дагуу бүтээгдэхүүн бэлэн болсон бол уг захиалгын төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд үүсэх үр дагаварын хариуцлагыг өөрөө хүлээнэ. \nХэрэглэгч харилцагч байгууллагад өгсөн захиалгаа цуцлах, худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээг буцаах тохиолдолд тухайн харилцагч байгууллагын дотоод журмын дагуу шийдвэрлүүлнэ.
Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний арчилгаа, аюулгүй найдвартай байдал, харилцагчийн мэдээлэл болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцөлөөр үйлчилгээг харилцагчид хүргэнэ.
Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, программын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийх эрхтэй.
Техникийн өргөтгөл, программын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой харилцагчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд талууд хамтран ажиллана.
Үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг харилцагчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.
Төлбөрийн системээс шалтгаалсан гүйлгээний алдаа гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хохирлыг барагдуулах үүрэгтэй.
Үйлчилгээний тасалдлаас үүдэн гарсан хохирлыг үйлчилгээ үзүүлэгч барагдуулах үүрэгтэй.
Үйлчилгээний доголдол гэдэгт системийн алдаа, системийн зогсолт зэргийг авч үзнэ.
Интернэт холболтоос үүдэн гарсан алдааг энэ тохиолдолд үл тооцно.
Хэрэглэгч харилцагч байгууллагад өгсөн захиалгаа цуцлах, худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээг буцаах тохиолдолд тухайн харилцагч байгууллагын дотоод журмын дагуу шийдвэрлүүлэх бөгөөд үйлчилгээ үзүүлэгч үүнд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгч нь Үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана.
Харилцагч нь үйлчилгээг ашиглахтай холбоотой гарын авлагыг Cargo аппликейшны Тусламж цэснээс эсвэл www.cargo.complete.mn вэб сайтаас авах боломжтой.
Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг support@complete.mn имэйл хаягаар (ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.
Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд компани хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.
Үйлчлүүлэгчийг таних хэрэгслийг бэлтгэх
Үйлчилгээнд бүртгэлтэй хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрэглэгч системээс устгах боломжтой.
Хэрэглэгч и-баримтын нэвтрэх нэрийг оруулснаар худалдан авалтын сугалааны дугаар автоматаар бүртгэгдэнэ.